5G сүлжээний аюулгүй байдал

Fgod
2 min readApr 11, 2021

--

👋 5G сүлжээний аюулгүй байдал 📡📡📡
Аюулгүй байдлын судлаачид 5G сүлжээний виртуалчлах технологийн баталгаажуулалт дээр ноцтой эмзэг байдлыг илрүүлжээ. Энэхүү эмзэг байдлыг ашигласнаар тухайн холбогдсон хэрэглэгчдийн
Мэдээллийг хулгайлах ,
Байршлыг мэдэж авах ,
Их хэмжээний хүсэлтэд сервер доголдох
зэрэг эрсдэлийг бий болгох юм.

📡 5G сүлжээний эмзэг байдал
🔊 Adaptive Mobile Security компани 5G сүлжээний OAuth дээр 3 шинэ эмзэг байдал гарсан гэх мэдээлэл нийтэлжээ.
🔊 5G нь “Network Slicing” технологийг ашигладаг бөгөөд энэ нь сүлжээгээр их хэмжээний мэдээлэл буюу ( хүмүүсийн яриа , мессэж , стрийм болон интернет орчинд ашиглаж байгаа бусад мэдээллүүд ) -г ямар ч хоцрогдолгүй хурдан хугацаанд Slicing буюу зүсэлтийн аргаар олон жижиг хэсгүүдэд хувааж дамжуулдаг байна.
🔊 Гэвч энэхүү супер технологи дээр жижиг хэмжээний баталгаажуулалтын алдаа ажиглагдах болсон аж. Жижигхэн хэмжээний OAuth ( баталгаажуулалт ) -н алдааг ашиглаж хакерууд:
❌ Хэрэглэгчдийн байршлын мэдээллийг агуулдаг хэсэгт нэвтрэх
❌ Сүлжээгээр дамжиж байгаа мэдээллийн урсгалыг зогсоох буюу их хэмжээний хүсэлт илгээдэг DoS халдлага хийх
❌ Дата ашиглаж хийгдэж байгаа хэрэглэгчдийн бусад мэдээллийг олж авах

Халдлагын эсрэг авах арга хэмжээ
🔊 Одоогоор 5G сүлжээг ашиглаж байгаа улсууд цөөхөн байгаа учраас энэхүү алдаа нь том эрсдэлийг учруулж чадахгүй байгаа.
🔊 Цаг хугацаа урсан өнгөрөхийн хирээр технологийн зах зээлээ дагаад дийлэнх улсууд 5G -руу шилжих үед хакерууд 5G сүлжээг хакдах арга техникийг судалж , зөвхөн баталгаажуулалтын алдаа гэлтгүй тухайн хүний мобайл төхөөрөмжрүү шууд хандалт хийж мэдээллийн авах гэх мэт олон төрлийн аюул занал шинээр үүсэх магадлал мэдээж байгаа.
🔥 Одоогоор энэхүү баталгаажуулалтын алдаанаас хэрхэн сэргийлэх вэ? гэвэл:
✅ Илүү баталгаажуулалт сайтай Authentication ашиглах , “Network Slicing” технологийн бүтэц дээр шинэчлэлт оруулах гэх мэт хийгдэх шинэчлэлтүүд маш олон байгаа.
♥️♥️♥️ Монгол улсад 5G сүлжээг 2023 он гэхэд нэвтрүүлэх боломжтой гэсэн мэдээлэл байна.
✅ 5G сүлжээ бүрэн нэвтрэх арай л болоогүй байгаа болохоор та бүхэн маань одоохондоо санаагаа чилээх шаардлага байхгүй шүү ххэ.
✅ Хэрвээ та 5G сүлжээ дэмждэг ухаалаг утас ашигладаг 5G сүлжээ нэвтрэсэн улсад амьдарч байгаа бол 5G -тэй холбоотой шинэчлэлтийн мэдээллийг цаг алдахгүй үзээрэй гэж зөвлөхөөр байна ♥️♥️♥️

--

--

Fgod
Fgod

Written by Fgod

fσundєr & cєσ @fαntαsm — pєnєtrαtíσn tєstєr & sєcurítч rєsєαrchєr & lєαrnєr

No responses yet