HackTheBox -оос үнэгүй сургалт авцгаая

HackTheBox бол дэлхийн хамгийн том , хакеруудын өрсөлдөөний платформ билээ. Миний бие энэхүү платформоор дамжуулж идэвхтэй мэдлэгээ ахиулаад 1 жил өнгөрсөн байна. Энэхүү нийтлэлээр та бүхэнд HackTheBox -н саяхан шинээр гаргасан боломжыг хэрхэн ашиглах талаар мэдээллийг хүргэнэ.

  1. Academy ( Академи )

HackTheBox-оос үнэнч хэрэглэгчиддээ зориулаад платформдоо өдөр бүр шинэчлэлт оруулдаг бөгөөд саяхнаас Academy гэж шинэ зүйлээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт байгаа хакеруудад үнэгүй мэдлэг түгээж эхэлсэн. Та шинээр Account үүсгэж орох ба хүн бүр 30 оноотой эхэлнэ.

Мэдээллийн аюулгүй байдлын үндсэн 3 төрлөөр таныг үнэлэх ба
Үүнд:
Offensive ( Web Hacking , WhiteBox Penetration testing , Password Cracking , LFI , LDAP hacking , Buffer Overflow etc )
Defensive (
Secure Coding with Javascript , Javascript DeObfuscation )
General (
Linux Fundamentals , Windows Fundamentals , Web Requests , Learning Process )
Энэхүү зурганд миний хувьд General төрлийн нийт сургалтнаас нийт 4.08% -н гүйцэтгэлтэй байгааг харж болно. ( дөнгөж нээгээд юм хийгээгүй байгаа )

2. Modules ( Сургалтууд )

Сургалтуудыг нийтэд нь All Modules гэж нэрлэх ба түвшнээр нь ангилж үзвэл.
Fundamental ( суурь ойлголтуудыг агуулсан сургалт )
Easy ( амархан түвшний ойлголтуудыг агуулсан сургалт )
Medium ( дунд түвшний ойлголтуудыг агуулсан сургалт )
Hard ( дээд түвшний ойлголтуудыг агуулсан сургалт )
Сургалтуудыг худалдаж авах онооны хувьд Tier гэсэн зүйлээр ангилж байгаа бөгөөд:
Tier 0 → Point 10 ( Fundamental болон Easy түвшний сургалт багтана. Таньд 30 оноо байгаа гэж үзвэл энэхүү бүлэгт хамаарах сургалтуудаас 3-г авч болох юм )
Tier 1 → Point 50 (
Easy Offensive түвшний нэг сургалт одоогоор орсон байна )
Tier 2 → Point 100 (
Easy , Medium , Hard түвшний сургалтууд )
Tier 3 → Point 500 (
Easy , Medium , Hard түвшний сургалтууд )
Tier 4 → Point 1000 (
Medium болон Hard түвшний сургалтууд )

3. Registration ( Бүртгүүлэх )

https://academy.hackthebox.eu/register

Хэсэгрүү орж шинээр бүртгэл үүсгэнэ. Жич: HackTheBoxAccount -аараа орохгүй шүү. Таныг орох үед 30 оноо үнэгүй бэлэглэнэ. Та хэрвээ Introduction Academy даалгаврыг амжилттай биелүүлвэл дахин 10 оноо нэмж авах юм. Ингээд бид нийтдээ 40 оноотой болчихлоо. Энэхүү оноогоороо дээд дурьдсан сургалтнуудаас Easy , Fundamental түвшний 4 сургалтыг үнэгүй авч болох юм.

4. Purchase ( Point нэмж худалдаж авах )

Хэрвээ та мөнгө нэмж төлөөд илүү дээд түвшний сургалтыг авахыг хүсвэл энэхүү зурган дээрээс үнийн саналыг харж болно.

Таныг хүндэтгэсэн Mongolian Cyber Security Community Owner fg0d

fσundєr & cєσ @fαntαsm — pєnєtrαtíσn tєstєr & sєcurítч rєsєαrchєr & lєαrnєr

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store